2017 онд хийгдэхээр хэд хэдэн удаа зарлагдсан домогт найз цагдаа нарын адал явдлыг харуулдаг франчайзын сүүлийн  цуврал болох  “Rush Hour 4” удахгүй дэлгэцэнд биелэлээ олох нь тодорхой болжээ.

Уг мэдэгдэл цацагдах үед, тус киноны тэргүүлэх хоёр жүжигчин болох Жекки Чан, Крис Такер нар тийм ч ойр харилцаатай байсангүй. Гэхдээ өчигдөр алдарт жүжигчин Жекки Чаны 65 насны төрсөн өдрийг тэд хамтдаа тэмдэглэн өнгөрүүлжээ. 

 

Тэд хамт авахуулсан зургаа фенүүдтэйгээ хуваалцсан нь тэдний харилцаа дотноссоныг харуулж байна. 

 

2007 онд “Rush Hour 3”-т хамтран тоглосноос хойш дэлгэцийн уран бүтээлд  дахин хамтарч ажиллаагүй тэднийг цугт нь дахин харах боломж олдсонд фенүүд нь ихэд баяртай буйгаа илэрхийлжээ.

Киноын зураг авалт хэзээ эхлэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.



Эх сурвалж: nextshark.com