Жилд салж буй хосын ард 7000 орчим хүүхэд хохирдог

Х.Оргил
05 сарын 31, 2022

Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын 13 эмэгтэй гишүүн хамтран өргөж барьлаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

Тэтгэмжийг 11 хүртэлх насны хүүхдэд амьдралын баталгаажих түвшний 50 хувиар тооцож олгодог юм байна. 11-ээс дээш бол насанд хүртэл нь амьдралын баталгаажих доод түвшнээр тогтоож байна. Энэ нь бүс нутгаар өөр байдаг бөгөөд Үндэсний статистикийн хорооны дарга амьдралын баталгаажих түвшнийг тогтоодог. 

11 нас хүрээгүй хүүхдэд 115 мянган төгрөгийн тэтгэмж сард тогтоогддог. Энэ мөнгөөр хүүхдээ хооллож, эрүүл мэнд, боловсролд нь анхаарах боломжгүй.

Тиймээс тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо Хүн амын орлогын албан татварын тухай хуульд заасан орлогынх нь 50-аас доошгүй хувьд нь уялдуулах, хүүхэд хүндээр өвдсөн, хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд дахиж шинжээчдийн баг томилуулаад энэ зардлыг тэтгэмж төлөгчтэй нь хамтран төлүүлэх, тогтоосон тэтгэмжийг шууд данснаас нь суутгаж авах зохицуулалтыг хуулийн төсөлд оруулж байна." гэв.

Үр хүүхдэдээ тэтгэмж төлөх ёстой хүмүүсийн 20 хувь нь л төлдөг. Үлдсэн 80 хувь нь огт төлдөггүй буюу өнөөдрийн байдлаар 34 тэрбум төгрөг төлөгдөөгүй аж. Иймээс энэхүү  хуулийг санаачилсан гэлээ.

Холбоотой сэдвүүд

гэрбүл салалт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.