Хоол тэжээлийн мэргэжилтнүүд жингээ хаяхаар зорьж буй хүмүүсийн хэрэглэж болох 5 хүнсийг зөвлөжээ. 

Эдгээрт илчлэгийн хувь хэмжээ бага ч хүний биед шим тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүнүүд багтсан байна. Өдөрт зарцуулж буй илчлэгийн хэмжээ хоол хүнснээсээ авч байгаа хэмжээнээс  давсан үед жин идэвхтэй хасагдаж эхэлдэг учир хүнсний калори буюу илчлэгт онцгой анхаарах хэрэгтэй аж. 


✔ Овьёос


Овьёос нь эслэгээр баялаг төдийгүй хоол боловсруулах эртхэн тогтолцооны үйл ажиллагаанд тустай хүнсэнд тооцогддог. Түүнчлэн өглөөний цайндаа овьёос идэх нь өдрийн турш цатгалан мэдрэмж төрүүлж, хоолны дуршил дарахад тусалдаг байна.


✔ Ясны шөл


Хүмүүсийн дунд хуурай хоол идэх нь илүү шимтэй, хурдан цатгадаг гэсэн ойлголт түгээмэл. Гэвч сүүлийн үеийн судалгаагаар өдөр тутмын хүнсэндээ ясны шөлийг түлхүү хэрэглэх нь биед ашиг тустайг баталжээ. Тэр дундаа дэглэм барих үедээ ясны шөл уух нь шим тэжээлийн хувьд зөрүүгүй ч ердийн хооллолтоосоо 20 хувийн бага илчлэг авдаг гэсэн тооцоолол бий. 


✔ Киноа будаа


Киноа будаа нь бусад төрлийн будаатай харьцуулахад уургийн агууламж өндөртэй учир эзэгтэй бүрийн гал тогоонд зайлшгүй байх ёстой хүнсний нэгээр нэрлэгдэж байна. Тодруулбал киноа будааны 100 грамм тутамд 14 грамм уураг агуулагддаг аж. Тиймээс цагаан будаа, гурил, төмс зэрэг цавуулаг өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг орлож чадах зөв сонголт юм.


✔ Цангис жимсний шүүс

Цэвэр цангис жимсний шүүс нь биеийн илүүдэл шингэнийг гадагшлуулахад тустай. Гэвч дэлгүүрт зарагддаг үйлдвэрийн савлагаатай цангис жимсний шүүснүүд нь их хэмжээний нэмэлт элсэн чихэр агуулсан байдгийг анхаарах нь зүйтэй.  


✔ Попкорн

Попкорн нь илчлэгийн хэмжээ бага ч эслэгийн хэмжээ өндөртэй бүхэл үр тариа юм. Тиймээс хөнгөн зуушны оронд хэрэглэхэд тохиромжтой. Харин дэлгүүр, худалдааны төвүүдэд зарагддаг их хэмжээний тосонд хуурсан, давс, элсэн чихрийн нэмэлт орцтой попкорноос татгалзаарай.