Жирэмсэн үед идэж болох, болохгүй хүнс, уух аминдэм, амаржих үед шаардлагатай зүйлс гээд мэдээлэл хэрэг болдог. Тэгвэл жирэмсэн эхчүүд хандаж болох веб хуудас, фэйсбүүкийн групп олон байдаг ажээ. Эндээс таны хүүхэд хэдэн долоо хоногтойдоо ямархуу хэмжээтэй, ямар төрхтэй болсныг шалгаж, жирэмсний хувцас, жирэмсэн эхийн тэтгэмж авахад  бүрдүүлэх бичиг баримтаас эхлэн бүхий л мэдээлэл авч, хүмүүстэй солилцох боломжтой. 

Түүнчлэн та хэдэн сард амаржихаасаа хамаарч тантай ойролцоо хугацаанд төрөх ээжүүдтэй нэгдэж болно. Жишээлбэл,  “2016 оны тавдугаар сард төрөх ээжүүдийн групп”, “2016 оны зун төрөх ээжүүдийн бүлэг” зэрэг нэртэй групп байдаг. Түүнчлэн амаржсаны дараа галбираа засахад туслах фэйсбүүк хуудас ч бий. Тун удахгүй Монголын жирэмсэн ээжүүдэд зориулсан апликэйшн гарах гэж байна. Эндээс мэргэжилтнүүдийн зөвлөгөөг уншиж, өөрт хэрэгтэй мэдээллээ хайж, эмнэлгүүдийн лавлахыг мэдэж болно. 

ФЭЙСБҮҮК ДЭХ ГРУПП

  1. Жирэмсэн ээжүүдийн хүрээлэн

  2. Жирэмсэн эхчүүдийн групп

  3. Жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэнд

  4. Жирэмсэн ээж нар

  5. Жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн дэлгүүр

  6. Жирэмсэн эхчүүдэд зориулав

ФЭЙСБҮҮК ХУУДАС

  1. Ээж болох бэлтгэл

  2. Ээжүүдийн туршлага зөвлөгөө

  3. 2 ээж, 10 хүүхэд

  4. Synergy

ВЕБ ХУУДАС

  1. www.eruuludam.mn

  2. www.amintus.net

  3. www.eejbolloo.mn