Дэми Мур өөрийн  намтар номондоо 15 настайдаа хүчирхийлүүлж байснаа анх удаа олон нийтэд дэлгэжээ. Мөн 27 жилийн дараа Аштон Катчертэй амьдарч байхдаа хөл хүнд болсон ч зулбасан ажээ.  Хосууд дахин хүүхэдтэй болохыг тулд дааврын эм хэрэглэсэн ч үр дүнд хүрээгүй гэнэ. Тухайн үед мансууруулах бодис, архийг донтон хэрэглэсэн гээд амьдралын гашуун түүхүүдээ ч мөн дэлгэжээ.

Алдарт жүжигчин Аштон Катчертай эхлүүлсэн романс нь “залуу насандаа эргэн очсон мэт” мэдрэмж төрүүлдэг байсан тухайгаа өгүүлсэн аж. Аштонтой амьдарсан жилүүд нь 20 насандаа ч амтлаагүй амьдралыг түүнд бэлэглэсэн хэмээн дурсчээ.

Мурын хэлсэнээр 16 насны төрсөн өдрөөрөөрөө гэрээ орхин,гитарчинтай амьдрах болсон ба хоёр жилийн дараа рок хөгжимчин Фредди Муртай гэрлэсэн байна. Тэрээр хэд хэдэн кинонд тоглон алдар хүндэд хүрсэн ч бусдын шүүмжлэл, кокейн болон архинд донтолтоос үүдэн залуу насны ид үе нь сүйрсэн тухай дурсчээ. 

2011 онд Мур, нөхрийнхөө үнэнч бусыг олж мэдэн салах өргөдлөө шүүхэд гаргаснаас хоёр жилийн дараа тэд албан ёсоор салсан ажээ.

Мур хоёр жилийн өмнөөс Нью Йоркийн зохиолч Ариэл Лэвигийн тусламжтайгаар уг номоо эхлүүлсэн. Тэрээ хэт хувийн мэдээллүүдийг хасахаар төлөвлөж байсан ч эцэс сүүлд нь үлдээхээр шийджээ. Таймс Сонинд тэрээр “Надад нуух зүйл байхгүй, нээрээ шүү” хэмээн хэлжээ. 

Катчер одоо жүжигчин Мила Кунистай гэрлэн хоёр хүүхэдтэй болсон бол Мур өмнөх нөхөр Брюс Вилссийн гурван охиныг төрүүлсэн ба тэд бүгд насанд хүрч өөр өөрийн карьерийг хөөх болсон байна.