БНСУ-ын дунд сургуулийн сурагчид 13 настай Монгол охиныг дээрэлхсэн хэрэгтэй холбогдуулан "Гадаадад (Монгол) төрсөн дунд сургуулийн охиныг хүлж, 6 цагийн турш бүлэглэн танхайрсан дөрвөн гэмт этгээдэд хатуу шийтгэл ногдуулж өнгө үү.  Мөн тэдний нэрийг илчлэж өгнө үү!" гэсэн өргөдөл гаргажээ. 

Энэхүү Хөх Ордны албан ёсны сайт нь Ерөнхийлөгчийн ордны нээлттэй самбар юм. Гаргасан гомдол нь 200 мянгаас дээш зөвшөөрсөн санал авбал тухайн асуудал Ерөнхийлөгчийн ажлын албанд хүрч, яаралтай арга хэмжээ авч шийдвэрлэдэг. Дээрх хэрэгт холбогдох саналыг 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэл авах юм байна. 

Та ЭНД ДАРЖ  ороод “동의” гэсэн товчийг дарснаар саналаа өгөх боломжтой. Мөн хэдэн хүн санал өгснийг харах боломжтой.

Одоогийн байдлаар 157 мянга гаруй зөвшөөрсөн санал аваад байна. Санал өгөх зааврыг доорх бичлэгээс үзээрэй. 

Бичлэг үзэх: