Peak.mn
01 сарын 09, 2020
БЕЙРУТ. /BBC/. "Япон улсаас зугтах нь миний амьдралдаа гаргасан хамгийн хэцүү шийдвэр байсан" гэж “Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гон Ливаны нийслэл Бейрут хотноо лхагва гарагт зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэрээ мэдэгджээ.
Японд санхүүгийн хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт холбогдсон К.Гон өөрийгөө “барьцаа”-нд байгаатай ижил байсан хэмээн хэлээд, тэндээ үхэх юм уу зугтахын аль нэгийг сонгох шаардлага үүссэн хэмээн ярьсан байна. Японы прокурорууд миний шийдэмгий байдлыг мохоохын тулд эхнэр Каролетэй минь холбогдохыг хориглосон гэж К.Гон хэлжээ. Тэрбээр өнгөрсөн 12 дугаар сарын 29-нд Ливан руу зугтсан байна.
Мөн “Nissan” компанийн тэргүүн асан олон улсын сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, Японд байсан миний нөхцөл байдал олон улсын эрх зүйн стандартад нийцээгүй байсан гэжээ. К.Гон шоронд байхдаа нэг жижиг цонхтой өрөөнд байсан бөгөөд түүнийг долоо хоногт хоёр удаа усанд орохыг зөвшөөрдөг байжээ. Мөн тэрбээр ганцаарчлан хоригдох хугацаандаа 130 хоногийг цонхгүй өрөөнд өнгөрүүлсэн байна.
К.Гон гэрийн хорионд байсан Японоос зугтсанаасаа хойш олон нийтийн өмнө анх удаа мэдэгдэл хийж буй нь энэ юм. Тэрбээр Японы хилийг хэрхэн давсан талаараа дурдаагүй боловч түүнийг хөгжмийн зэмсгийн хайрцагт нуугдан хил давсан хэмээн таамаглаж байгаа юм.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.