Дуучин Трэвис Скот найз бүсгүй Кайли Женнерийг өөрийн клипэндээ тоглуулах нь цаг хугацааны л асуудал байсан юм. Харин тэр мөчийг удаан хүлээлгэсэнгүй.

Реалити шоуны од,томоохон бизнесийн эзэн болох түүний шинэ дүр төрх нь алтан бүрмэл бурханы охин тэнгэрийн дүрийг бүтээх байсан бөгөөд уг дууны нэр нь “Stop trying to be god”. Мэдээж Кардашианы алхам тутам нь анхааралын төвд байдаг учраас шинэ видео ч мөн интернэт хэрэглэгчдийн анхаарлыг ихэд татаж байна. Тэрбээр шашны зураглалтай, этгээд дүрийг бүтээсэн юм. Амьдрал дээр Скот олны анхаарлаас зугатаадаг ч найз бүсгүйгээ клипэндээ тоглуулсан нь олныг гайхшруулсан гэнэ. Олон юм нуршаад яах вэ, та тэдний шинэ клипийг үзээгүй бол таалан соёрхоно уу.