Хайнань арлын Санья хот руу шууд нислэг үйлдэнэ

Б.Баясгалан
05 сарын 03, 2019

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулсан “Бүс ба зам” Олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумд оролцох үеэр БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэнтэй хэлэлцээр хийжээ.

Уулзалтаар Монгол, Хятад улсын хооронд агаарын шинэ хаалга нээх асуудлыг эрчимжүүлэх, шууд нислэгийн тоог нэмэгдүүлэхээр хэлэлцсэн бөгөөд Хятадын тал энэ асуудалд шат дараатай арга хэмжээ авч, сайтар анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.

Уулзалтын дараа БНХАУ-ын талаас, Монголын иргэний агаарын тээвэрлэгч компанид Хайнань арлын Санья хотыг нислэгийн нэмэлт нэг цэгээр зөвшөөрч, энэ сарын 3-наас эхлэн энэ оныг дуустал шууд нислэг үйлдэх эрх олгожээ.


Эх сурвалж: ИНЕГ

Холбоотой сэдвүүд

зтхя хайнань шууд нислэг санья

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.