Б.Баясгалан
10 сарын 23, 2018
БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Тяньжин хотын намын хорооны дарга Ли Хужун тэргүүтэй төлөөлөгчид манай оронд айлчилж байна.
Түүний айлчлалын хүрээнд өнөөдөр 16:00 цагт Төрийн ордонд “Монгол-Тяньжины Дунзян тээвэр, логистикийн төв” төслийн хамтын ажиллагааны тухай ерөнхий хэлэлцээрийг хоёр тал баталгаажуулав.
Ерөнхий хэлэлцээрт Монгол талыг төлөөлж ЗТХ-ийн сайд Л.Халтар, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэнгэл, БНХАУ-ыг төлөөлж Тяньжин хотын Хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Ван Вейдун, “Тяньжин порт групп” ХХК-ийн ТУЗ-ын дарга Жан Руйган нар гарын үсэг зурав.
Дунзян тээвэр логистикийн төвийг байгуулах талаар Монгол Тяньжины худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан ажлын хэсэг бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.