"Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүтэй байдалд нөлөөлж буй хүчин зүйлс" судалгааны дүнгээс онцлон хүргэж байна.

Дээр судалгаагаар монгол эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, үзэл хандлагын талаар судалсан бөгөөд нэгэн үр дүн нь маскулин хэмээх хэвшмэл ойлголын талаар эрчүүдийн мэдлэгийг хэмжихээр судалжээ. 

Судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн хариултаас үзвэл:

85% нь эр хүн бусад хүнд туслах ёстой

70.8% нь эр хүн харамч байж болохгүй

73% нь би шаардлагатай үедээ бусдаас тусламж хүсдэг гэж хариулжээ. 

Хэдий тийм боловч,

Бусдаас тусламж хүсэх үед надад ичгэвтэр санагддаг гэж 34.1% нь хариулсан байна. 

Энэ нь эрчүүд бусдад туслахдаа илүү дуртай, туслах ёстой гэсэн хандлагатай боловч бусдаас тусламж хүсэх тал дээр эсрэгээрээ ичгэвтэр байдлыг мэдэрдэг болохыг харуулж байна.

 

Эх сурвалж: "Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүтэй байдалд нөлөөлж буй хүчин зүйлс" - 2021 он