Израилийн агаарын цэргийн хүчин өчигдөр Газын зурвас дахь Палестины эрс үзэлт “ХАМАС” хөдөлгөөнийн объектуудад цохилт өгчээ. Еврейн тус улсын нутаг дэвсгэр рүү пулемётаар галласны хариуд ийм цохилт өгсөн байна.

“Хэдхэн минутын өмнө манай Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцууд “Хамас” хөдөлгөөнд хамаарах байнуудыг онолоо. Түүнээс 4 нь террористуудын цэргийн цогцолборт хамаатай, мөн 3 нь зэвсэг үйлвэрлэх объектууд юм. Израилийн Сдерот хот руу пулемётаар галласны хариуд ийм цохилт өглөө” гэж Израилийн армийн хэвлэлийн алба “Твиттер” хуудсаараа дамжуулан тэмдэглэжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг