Peak.mn
04 сарын 04, 2025
Шинжлэх Ухааны Академи "Тогтвортой хөгжлийн төлөө" сэтгүүлчдийн клубтэй 2025 онд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд шинжлэх ухааны салбарын ач холбогдлыг олон нийтэд таниулан мэдүүлэх, хүүхэд багачууд, залууст шинжлэх ухааны боловсрол олгох, тэднийг шинжлэх ухааны хөгжлийн үйл хэрэгт идэвхтэй оролцдог болгон төлөвшүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, шинэ бүтээл, инновацыг түгээн дэлгэрүүлэх чиглэлд хамтран ажиллах юм байна.
Мөн ШУА-ийн зүгээс сэтгүүлчдийг шинжлэх ухаан, танин мэдэхүйн чиглэлээр мэргэшин ажиллахад хөтлөх, идэвхижүүлэх, чадваржуулахад дэмжлэг үзүүлэхээр тусгажээ.
Нэн тэргүүн хүүхэд, залууст чиглэсэн шинжлэх ухааны хялбаршуулсан цуврал нэвтрүүлэг бүтээж, үндэсний хэмжээнд олон нийтэд хүргэхээр ажлаа эхлээд байна гэлээ.

Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.