Peak.mn
09 сарын 07, 2025
Хавдрын шинэ эмнэлэг барихад Бүгд Найрамдах Турк Улс бүх талаар тусалж, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр БНТУ-ын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглуг хүлээн авч уулзаж, энэ хүрээнд хэд хэдэн ажлыг хамтран хийхээр санал солилцсон байна.
Тухайлбал, зураг төслийн шатандаа яваа Хавдрын шинэ эмнэлгийн төслийг Турк Улсын талаас бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна. Хавдрын шинэ эмнэлгийн бүтээн байгуулалтад хоёр улсын төрийн тэргүүн онцгой анхаарч ач холбогдол өгч буй. Энэ нь төсөл урагшлахад маш том дэмжлэг болно гэдгийг талууд онцолсон байна.
Хавдар-2 төвийг бүтээн байгуулах хүрээнд ойрын хугацаанд зураг төслийн явцтай танилцах уулзалт зохион байгуулж, Туркийн талаас сайд Ж.Чинбүрэнг албаны хүмүүсийн хамт БНТУ-д айлчлахыг урьжээ.
Шинэ эмнэлэг Монгол, Туркийн нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болох юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.