Цэдэнбалын Цэрэндолгор
04 сарын 19, 2018
Хаягдал цаас хогийн сав руу ордог цаг хэдийнэ өнгөрчээ. Хятадын дахин боловсруулагчид байгаль орчинд ээлтэй бөгөөд ашигтай хувилбар санал болгож байна.Тухайлбал энэхүү дэр нь хаягдлаар бүтжээ. Магадгүй танд дахин боловсруулсан гэхээр таатай санагдахгүй байж болох юм. Гэтэл уг нь зарим төрлийн сөдөн дэрнээс ч ариун бөгөөд нянг үүсгэгчээр өвчлүүлдэггүй болохыг зохион бүтээгчид нь дурьджээ. Мөн нийллэг эдлэл шиг хүзүү нуруугаар чилээдэггүй, амьсгалдаг учраас тархи мэдрэлийн системд тустай гэнэ.
Дэрнээс гадна буйдан хийхэд ч хаягдал цаасыг ашиглаж эхэлжээ. Хэд дахин нягтруулсан энэхүү түүхий эд хуванцар болон модноос дутахгүй чанартай ажээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.