"Болор цом"-ын эзэн, яруу найрагч Б.Ичинхорлоо хоёр жилийн өмнө Монголын Үндэсний Номын Сангийн захирлаар томилогдож байсан билээ. Тухайн үедээ ажлаа авангуутаа  хуучин ном судрыг хамгаалах "Номын баринтаг" төслийг эхлүүлсэн юм.

Тэгвэл энэхүү ажил биелэлээ олж уг төсөлд 80 гаруй байгууллага, анги хамт олон, айл өрх, ам бүлээрээ болон хувиараа идэвхи санаачилгатай оролцож 3500 орчим судар баринтагтай болсон гэдгээ өнөөдөр албан ёсоор дуулгалаа. 

Эдгээр судар нь 100-300 жилийн өмнөөс Монголчуудын бичин туурвиж, хадгалан цуглуулж, уншиж судлан байсан соёлын үнэт өвүүд юм.

Энэ онд JCI Капитал ТББ идэвхийлэн оролцсон бөгөөд бүх аймаг сумдын үйлчин бүсгүйчүүд, настангууд уг үйлсэд нэгдсэн байна. Тэрбээр энэ тухайгаа "Хуучирсан баринтагаас соёмбо, түвд, монгол бичгийн дурсгал гардаг. Тиймээс энэ бүхнийг тус тусад нь баринтаглаж хадгалалт, хамгаалалт, бичиг соёлын дурсгалыг хамгийн зөв зохистойгоор авран хамгаалж байгаадаа баяртай байна. Сүүлийн хоёр жил энэхүү төсөл олон нийтийг хамарсан давалгаа болж өрнөлөө. Сэтгэл гаргаж учиг шингээсэн хүн бүхэнд баярлалаа” хэмээн тодотгов.