Хэрэв та амтлах, үнэрлэх мэдрэмжээ алдсан бол коронавирусын “далд тээгч” байх боломжтой

Э.Мөнхтуяа
03 сарын 24, 2020

Хэдийгээр халуурах, ханиалгах зэрэг үндсэн шинж тэмдэг илрээгүй ч гэсэн гэнэт үнэрлэх, амтлах мэдрэмжээ алдах нь коронавирусийн "далд тээгч” болсон байх магадлалтай. Энэхүү сэдвээр Их Британийн тэргүүлэх зэргийн эрдэмтдийн цуглуулсан баримт, судалгаа ихээхэн анхаарал татаж буй.

Судлаачдыг баг Өмнөд Солонгос, Хятад, Итали зэрэг улс орнуудад коронавирусийн халдвартай нь тестээр илэрсэн гурван хүн тутмын нэг нь үнэр, амт мэдрэх мэдрэмжээ алдсан байсныг онцолжээ.

Халдвар эрчимтэй тархсан Өмнөд Солонгос улсад эерэг шинж тэмдэг илэрсэн хүмүүсийн 30 хувьд нь анозмиа буюу үнэр мэдрэхгүй байх шинэ тэмдэг илэрсэн талаар Британийн Ринологийн Профессоруудын Нийгэмлэгийн ерөнхийлөгч Кларе Хопкин, Их Британийн Оторинарингологийн холбооны ерөнхийлөгч, профессор Нирмал Кумар нарын хамтарсан мэдэгдэлд дурджээ. 

"Бусад шинж тэмдгүүд илрээгүй ч анозмиагийн шинжтэй өвчтөнүүдийн тоо сүүлийн үед мэдэгдэхүйц нэмэгдсэн" гэж уг мэдэгдэлд дурджээ. Иран улсад ч бас уг шинж тэмдэгтэй өвчтөн нэмэгджээ. АНУ, Франц, Хойд Итали зэрэг олон мэргэжилтнүүд уг судалгаатай санал нэгдсэн байна.

"Эдгээр өвчтөнүүд нь өнөөг хүртэл COVID-19-ийн хурдан тархалтыг идэвхжүүлсэн далд тээгчид байж магадгүй" гэж тэд нэмж хэлсэн байна. Профессор Кумар Sky News-т өгсөн ярилцлагадаа залуу өвчтөнүүд голдуу өндөр халуурах, удаан үргэлжилсэн ханиалга зэрэг коронавирусийн халдварын шинж тэмдэггүй ч үнэрлэх болон амтлан мэдрэмжээ алдсан байх боломжтой болохыг мэдэгджээ.

Тэрбээр амтлах эсвэл үнэрлэх чадвар алдагдах шинж тэмдэг илэрвэл коронавирусийн халдварыг бусдад тараахаас сэргийлж долоон хоногийн турш өөрийгөө тусгаарлахыг уриалсан байна.


Эх сурвалж:  https://www.businessinsider.com/

Холбоотой сэдвүүд

амт коронавирус

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.