Хонконгийн биржид бүртгэлтэй компаниуд жендерийн мэдрэмжтэй байх ёстой

Х.Оргил
01 сарын 04, 2022

Хонконгод нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн шинэ хуулиар Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 2,538 аж ахуйн нэгжүүд захирлуудын зөвлөлдөө дор хаяж нэг болон түүнээс дээш тооны эмэгтэй гишүүнтэй байх ёстой боллоо.

Хонконгийн засаг захиргаа гаргасан энэхүү шийдвэр жендерийн тэгш байдлын хангах, эмэгтэйчүүдийг удирдах зөвлөлд санал өгөх эрхийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Тус хөрөнгийн биржид бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 16 хувь нь л эмэгтэй захиралтай бол топ 17 компани бүгд эрэгтэй хүмүүсээс бүрдсэн захирлуудын зөвлөлтэй, зарим нь түүхэндээ хэзээ ч эмэгтэй захиралтай байж үзээгүй гэж судалгаагаар гарчээ.

Энэ шийдвэр Xiaomi, Alibaba, Meituan зэрэг аварга том компаниудаас эхлээд бүгдэд хамаатай юм.

Тус хөрөнгийн биржид Монголын хэд хэдэн нүүрсний уурхайн компаниуд бүртгэлтэй байдаг билээ. Tencent Holdings компанийн найман гишүүнтэй зөвлөлд нэг эмэгтэй төлөөлдөг бол Alibaba Group компанийн  найман гишүүнтэй зөвлөлд хоёр эмэгтэй томилогдсон байна. 

Хонконгийн Хансо эм ханган нийлүүлэх компани хамгийн олон буюу долоон захирлуудын дөрөв нь эмэгтэй байдаг. 

Эмэгтэйчүүд хамгийн их үйлчлүүлдэг онлайн худалдааны платформ Meituan гэхэд захирлуудын зөвлөлдөө нэг ч эмэгтэй хүн ажилладаггүй. Эмэгтэйчүүдийн мөн хамгийн их худалдан авдаг сүүний үйлдвэр болох Өвөр Монголын Хөх хотод төвтэй China Mengniu Dairy компани ч мөн захирлуудын зөвлөлд нэг ч эмэгтэй хүн ажиллаж байгаагүй аж.

БНХАУ-ын Хонконгийн засаг захиргааны тусгай бүс нутгийг Кэрри Лам гэх эмэгтэй хүн 2017 оноос хойш захирч байгаа ч тус арал Азидаа хамгийн цөөн эмэгтэй захирлуудтай юм. Уг шийдвэрийг 2024 оноос өмнө дагаж мөрдөх ёстой, хэрэв хуулийг биелүүлээгүй бол хатуу хариуцлага тооцно гэжээ. 

Эх сурвалж: reuters.com

Холбоотой сэдвүүд

жендер хонконг хөрөнгийн бирж

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.