Ихрүүд дээр туршсан эсрэг хоолны дэглэм

Н.Жавхлан
02 сарын 05, 2025

Мэргэжилтнүүд веган болон махан хоолны дэглэм барьснаар хүний бие махбодид ямар нөлөө үзүүлэхийг судалсан байна.   Судалгаанд Хьюго, Роcc хэмээх биеийн хөгжил нь яг ижил ихэр англи залуусыг оролцуулсан аж. 

Энэхүү судалгааны үеэр ихрүүдийн хоолны дэглэм барьж буй явцыг 12 долоо хоногийн турш ажиглаж бичлэг хийж баримтжуулсан байна.

Хьюго ургамлын гаралтай буюу веган хоолны дэглэм, Росс нь махтай хоолны дэглэмийг барьж сүү сүүн бүтээгдэхүүнийг ч хэрэглэжээ. 

Тэд эдгээр өдрүүдэд яг ижил хэмжээний илчлэгтэй хоол хүнс хэрэглэж, адилхан дасгал хөдөлгөөн хийсэн байна.

Жингийн хувьд Хьюго 76 кг жинтэй, биеийн өөхний хэмжээ нь 13% байсан аж. Энэхүү 12 долоо хоног дэглэм барьсны дараа түүний жин ердөө 2 кг-аар багасжээ.

Хьюгогийн хувьд мөн л өөрчлөлт гарсангүй. Энэ талаараа тэрбээр 

“Веган хоолны дэглэм барих надад үнэхээр хэцүү байсан. Ялангуяа эхний хоёр долоо хоногийн турш мах, бяслаг л бодсон шүү. Малын гаралтай бүтээгдэхүүнээс татгалзаж түүнийг орлуулах хоол идэж байлаа.  Энэ нь тэжээллэг учраас миний цусан дахь сахрын хэмжээг тогтвортой болгосон. Веган хоол идсэн энэ өдрүүдэд өмнөхөөсөө илүү эрч хүчтэй болсон юм шиг санагдаж байна” гэжээ. 


Харин нөгөө талд Россын хувьд малын гаралтай хоолны дэглэм нь түүний биеийн байдлыг тогтворгүй болгож, заримдаа дасгал хөдөлгөөн хийхэд тавгүй мэдрэмж төрж байснаа хуваалцсан байна. Хэдийгээр махтай хоол идэж байгаа ч заримдаа маш ихээр сульдаж байсан аж. 

Харин Хьюгогийн хувьд сэтгэл зүй болон биеийн байдал нь харьцангуй тогтвортой  байжээ. 

Веган хоол идэж байсан Хьюгогийн холестрины хэмжээ буурсан ч гэдэсний ашигтай бактер багассан байгааг судлаачид илрүүлсэн байна. 

Харин махтай хоолны дэглэмтэй Россын булчингийн масс нэмэгдсэнээс гадна биеийн өөхний хэмжээ нэмэгдсэнээс бусдаар биеийн байдал нь хэвийн байжээ. 


Үүнээс үзэхэд хоёр өөр хооллолтын үр дүн тийм ч хол зөрүүтэй гарсангүй. Веган хоол идэх нь илүүдэл жинг багасгах гол хүчин зүйл биш ажээ.

Махан хоол нь уургаар баялаг бөгөөд энергийг хангаж чаддаг давуу талтай. Харин веган хоол нь зүрх судасны эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, олон өвчний эрсдэлийг бууруулдаг.

Хамгийн зохистой хоолны дэглэм гэдэг тухайн хүний өөрийн бие физиологи, амьдралын хэв маяг, зорилгод нийцсэн хооллолт болох талаар судлаачид онцолжээ.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.