Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь ШШГ-хэсгийн Цагдан хорих байрнаас эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байсан этгээдүүд гуравдугаар сарын 02-03-нд шилжих шөнө оргон зугтсан байна.

Оргодлуудыг гуравдугаар сарын 03-өдрийн 12:00 цагийн орчимд Сэлэнгийн аймгийн Сайхан сумын сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид мөн ШШГЕГ-ын тусгай ажиллагааны алба хаагч нар хамтран илрүүлж баривчилжээ.

Сэлэнгэ аймгийн цагдаагаас 30 алба хаагч, ШШГЕГ-аас 50 алба хаагчид шуурхай ажилласан байна.

Уг этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 21.11-т заасан оргон зайлах зүйл анги мөн оргон зайлах явцдаа хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдсэн учир эрүүгийн хуулийн 17.1.2.1-т заасан зүйл ангиудыг нэмж сонсгон яллагдагчаар байцаан, мөрдөн шалгах ажиллагаа Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын цагдаагийн хэлтэст үргэлжилж байгаа аж.

 


 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар