Хорт бодис ялгаруулдаг тогоо биднийг чимээгүй "идсээр" байна

Л.Дэлгэрмаа
01 сарын 28, 2021

Орчин үед хүн болгон эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэж иога, дасгал хөдлөгөөн, эрүүл хооллолт зэргийг чухалчилдаг болсон. Гэвч хамгийн чухал нэг зүйлээ орхигдуулж байгаа нь эрүүл хоол хүнсээ боловсруулдаг тогоо, хайруулын таваг юм. Та хүнсэндээ хичнээн эрүүл бүтээгдэхүүн сонгон хэрэглэж байгаа ч хорт бодис ялгаруулдаг тогоонд боловсруулбал ямар ч үр дүнгүй. Өөрөөр хэлбэл, эрүүл хүнсээ болгож идэхдээ хортой бүтээгдэхүүн болгож байна гэсэн үг.

Тиймээс уншигч танд ямар төрлийн тогоо хамгийн хортой болон хэрхэн хорт бодис ялгаруулдаггүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй тогоо, хайруулын таваг сонгох талаар хүргэж байна.


                 Тогоо, хайруулын тавгийн төрлүүд, тэдгээрийн сөрөг нөлөө

Teflon- Иргэдийн хамгийн их хэрэглэдэг тогоо бол түлэгддэггүй, наалддаггүй, угааж цэвэрлэхэд хялбар, гэх тодотголтой Teflon тогоо юм. Та энэ төрлийн тогоог хэрэглэдэг бол яг одоо соль. Учир нь энэ тогоог  "PTFE" гэх хуванцартай төстэй хорт бодисоор бүрхэж хийдэг. Уг тогоог 300 хэмээс дээш халааж хэрэглэвэл ялгарах бодис нь хүний биед маш аюултай бөгөөд удаан хэрэглэвэл "Teflon flu" гэх хордлогод ордог. 

Мөн PTFE бодис нь хүний дархлааны болон дотоод шүүрлийн системийг устгах, тархи, элэг, дэлүүний хэмжээг өөрчлөх, хөх болон өндгөвчний хорт хавдар, үргүйдэл, хүүхдийн хөгжлийн хоцрогдол зэрэгт нөлөөлж байгааг эрдэмтэд аль хэдийн баталсан байдаг. Ийм сав суулга үйлвэрлэхийг хориглосон байдаг ч хэрэгжихгүй байгаа нь харамсалтай. 

Хөнгөн цагаан - Монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн сав суулганы нэг бол хөнгөн цагаан. Хүний биед тодорхой хэмжээний хөнгөн цагааны нэгдэл байдаг боловч хэмжээнээсээ хэтрэх юм бол тархи мэдрэлийн систем гэмтэх буюу “альцгеймер” өвчин тусах, бие мэдээгүй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Ялангуяа хөнгөн цагаан хэрэгсэлд халуун хоол цай хийх нь тохиромжгүй байдаг аж. 

Керамик - Керамик бүрхүүлтэй хоолны хэрэгслүүд аюулгүй мэт санагддаг. Гэхдээ анхаарах зүйл бас бий. 100 хувь керамик нь хоол хийхэд зориулагдсан бөгөөд ямар нэг хор хөнөөлгүй. Гэвч хүнд, үнэтэй байдаг. Тиймээс керамик бүрхүүлтэй хөнгөн, хямд үнэтэй тогоог хэрэглээнд нэвтрүүлээд удаж байгаа. Энэ төрлийн тогоо нь хэрэглэж эхэлснээс хэдэн сарын дараа өнгөн бүрхүүл нь хуулардаг. Улмаар бүрхүүлд нь агуулагддаг кадми, бал, хөнгөн цагаан, тугалга зэрэг бодисууд нь хоолонд шингэж, гэдэс хэвлийгээр өвдөх, толгой өвдөх, үргүйдэл үүсэх зэрэг асуудал дагуулдаг. Тиймээс керамик бүрхүүлтэй тогоог хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. 


Ямар тогоо аюулгүй вэ? 

Ширмэн болон Ган сав суулга- Хоолны төмөр хэрэгслүүд нь жигд халдаг, наалддаггүй, эдэлгээ сайтай, хоолонд ямар нэгэн хортой бодисыг шингээдэггүй. Мөн хүний биед хэрэгтэй төмрийн хэмжээг ихэсгэдэг тул айх зүйлгүүгээр хэрэглэж болно. 

Шилэн сав суулга- Орчин үед гал тогоонд хүч түрэн орж байгаа нэг зүйл бол шилэн сав суулга . Шил нь өөрөө байгалийн материал учраас ямар нэгэн хорт бодис агуулдаггүй. Тиймээс та санаа зоволтгүй хэрэглэж болно.




Холбоотой сэдвүүд

зөвөлгөө эрүүлмэнд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.