Нисэх онгоцны буудлуудын интернетын төлбөр өндөр ч таны хувьд үнэгүй байх болно. Дараагийн нислэг хүртэл дор хаяж 2-3 цаг, дьюти фрид хийх юм олдохгүй, интернэтэд орж чадахгүй байхад юу хийх вэ? Интернэтэд тэр бүр мөнгө төлөөд байх боломжгүй үе хүн бүрт байж л таарна. 

Тэгвэл та дэлхийн бүх нисэх онгоцны буудалд үнэгүй WI-FI орж байна гээд төсөөлөөд үз. Аялагч, блог хөтлөгч, компьютерын аюулгүй байдлын инженер Анил Полат дэлхийн бүх онгоцны буудлын талаар нэгэн картыг бий болгожээ.

Тухайн нисэх буудлынхаа онгоцны дүрсэн дээр дарснаар та тодорхой, дэлгэрэнгүй мэдээллийг авах болно. 


Хэрэгтэй мэдээлэл байгаа биз? Бусаддаа түгээж, өөртөө хадгалж аваарай.