peak.mn
06 сарын 19, 2018
Хятадын бараа бүтээгдэхүүнд АНУ нэмэлт татвар ногдуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд “чанар” болон “тооны” хувьд дүйцэх хариу арга хэмжээнүүдийг авах болно гэж худалдааны дайн өдөөж байна хэмээн АНУ-ын эрх баригчдыг буруутгаж буй БНХАУ-ын худалдааны яамнаас мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжлав.
АНУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг 50 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх тухай Хятадын шийдвэрт хариу барьж, тус улсын 200 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараанд 10%-ийн нэмэлт татвар ногдуулахаар төлөвлөж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт зарласан билээ.
"АНУ худалдааны дайн өдөөж, зах зээлийн зохицуулалтыг зөрчиж, Хятад болон АНУ-ын ард түмний төдийгүй дэлхий нийтийн эрх ашгийг уландаа гишгэж байна" гэж Хятадын худалдааны яамны мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.