Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарыг жүдо бөхийн дасгалжуулагчаас хасах шийдвэрийг Жүдо бөхийн холбооноос гаргажээ.

Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа нийтлэжээ.

Тус нийтлэлдээ Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар "Миний биеийг жүдо бөхийн дасгалжуулагчаас хасах шийдвэр гарсан байна. Ойлгосонгүй, бас итгэсэнгүй...

...Би өөрийн үзүүлж чадаагүй амжилтдаа дүү нараа хүргэх хүсэлтэй явж ирсэн. Одоо нэгэнт би Монголын жүдод хэрэггүй болсон юм бол өмнө нь олон удаа хойш тавьж ирсэн өөр улсуудын саналыг хүлээж авахдаа бэлтгэе дээ..." хэмээн бичжээ.

Х.Цагаанбаатарын өөрийн цахим хуудаснаа нийтлэсэн сэтгэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.