Та фитнесст хэсэг явсан ч бай, "шинэков" ч бай эдгээр алдааг гаргадаг байхыг үгүйсгэхгүй. Өөртөө таарсан хөтөлбөр гаргачихаад түүндээ баригдаж өдөр бүр хэдхэн юм аа давтсаар сүүлдээ зөв, буруугаа ялгахаа байдаг. Тиймээс та фитнесст явахаасаа өмнө эдгээр зүйлийг сайн санах хэрэгтэй. 

1 Сурахад зориулалт гаргахгүй байх

Фитнесст хөл тавиад л бүх юм цаанаасаа болчих юм шиг санавал үгүй. Багштайгаа хамт хичээллэж, заалгаж, алдаагаа засуулаад өөртөө итгэлтэйгээр дасгалаа хийдэг болох хэрэгтэй. Дасгал таны хүчин чадалд тохирсон байх ёстой болохоос фитнессийн хананд наасан зурагт хуудсыг яг таг дуурайна гэвэл маш том алдаа. 

2 Фитнесс рүү бэлтгэл муутай явах

Бэлтгэл муутай бол бүтэлгүйдэхдээ бэлд. Фитнесст явахад л хангалттай гэж бодох амархан. Гэхдээ үр дүн бага. Хийх зүйлээ мэдэж, бодож төлөвлөөд эрч хүчээ бүрэн зориулах бэлтгэлтэй оч. 

3 Алдаатай техник

Дасгал хөдөлгөөн хийнэ гэдэг дангаараа л маш хүнд зүйл. Гэхдээ л та хичээж байгаад зөв техникийн дагуу дасгалаа хийх хэрэгтэй. Тэгэхгүй төмөр өргөхдөө л анхаараад байвал гэмтэх, нэг газраа гацах магадлалтай. Гэнэт л хөдөлгөөнөөр хичээллэе гэж шийдээд өөрийгөө шахах ч мөн адилхан үр дүнд хүргэдэг. 

4 Интернетээс хүн дуурайх

Олон нийтийн сүлжээнд алдартай хүмүүсийн хийдэг хэт хүнд, нарийн, шинжлэх ухааны үндэслэлгүй дасгалыг дуурайх нь эргээд сөрөг нөлөөтэй байж болно. Түүний оронд уламжлалт дасгалууд аюулгүй, үр дүн нь баталгаатай. 

Дасгалыг сунжруулах

Фитнесст очоод эрч хүчтэй, чанартай цаг өнгөрөөхийн оронд дасгалын завсар утсаа оролдож, сошиал медиагаа шалгаж, зураг авч эрчээ сулруулдаг. Ингэх нь ялангуяа хүчний дасгалыг үр дүнгүй болгодог. Дасгал хооронд 45-60 секундын завсарлага байхад л хангалттай.

6 Амрах цаггүй байх

Хүмүүс өөрийгөө хэтэрхий их шахаж, амралт ч өгдөггүй. Ингэлээ гээд үр дүнд хүрэх нь байтугай өөрийгөө гэмтээх магадлалтай. Булчинд долоо хоногт хамгийн ихдээ 2-3 удаа л ачаалал өгөх хэрэгтэй. Мөн эрүүл хооллож, дасгалаар хөдөлгөөн тогтмол хийлээ гээд эрүүл болчихгүй. Сайн унтаж амран, дутуу нойртой үедээ фитнесст явалгүй амарч, дэлгэцээс аль болох хол байх гэх мэт өдөр тутмын өөр зуршлаа анзаарч засах ёстой.