Б.Баясгалан
04 сарын 06, 2021
Коронавирусийн вакцинтай холбоотой 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултуудад хариуллаа.
- Коронавирусийн эсрэг вакциныг заавал хийлгэх ёстой юу?
- Вакциныг сайн дурын үндсэн дээр хийнэ. Гэхдээ вакциныг заавал хийлгэх хэрэгтэй. Учир нь вакцин таныг коронавирусээр өвдөхөөс хамгаална. Вакцин хийлгэсний дараа халдвар авсан ч өвчин хүндрэхээс хамгаалах, ойр дотнын хүмүүсээ халдвар авахаас сэргийлэх ач холбогдолтой.
- Вакцинаас өвчин авах уу?
- Үгүй. Одоогоор хүн амд хэрэглэхээр баталгаажсан вакцинууд нь амьд вирус агуулаагүй тул вакцин хийлгэснээр халдвар авахгүй.
- Хөхүүл хүн вакцин хийлгэж болох уу. Мөн удахгүй товлолт вакциндаа хамрагдах хүүхдэд нөлөөлөх үү?
- Хөхүүл эх вакцин хийлгэж болно. Мөн хүүхэд товлолт вакцин хийлгэхэд ямар ч асуудалгүй.
- В вирусийн эсрэг вакцины гурав дахь тунгаа ковидын вакцинтай зэрэг хийлгэж болох уу?
- Сарын зайтай хийлгэнэ. Нэг дор хийлгэж болохгүй. Уг нь уламжлалт товлолын вакцин нэг зэрэг хийлгэдэг. Шинэ вакцин учраас болохгүй.
- Коронавирусийн вакцин хийлгэснээс болж үнэр мэдрэхгүй болох шинж илрэх үү?
- Түр хугацаанд тийм шинж тэмдэг өгч болно.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.