"Хөл хориог сунгах эсэхийг энэ долоо хоногийн сүүлээр шийднэ"

Б.Баясгалан
11 сарын 25, 2020

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. /ЭНД дарж уншина уу/

Үргэлжлүүлэн Улсын онцгой комисс хуралдаж байна.

Улсын онцгой комиссын хуралдаанаар:

  1. Халдварын нөхцөл байдал
  2. Улаанбаатар болон орон нутагт хязгаарлалтад буй иргэдийг оршин суух газарт нь буцаах
  3. Иргэдийг Ковид-19-ын цар тахлаас сэргийлэх, хяналтын IT системийн талаар болон бусад асуудлаар хэлэлцэх аж.

"Засгийн газрын хуралдаанаар хөл хориог 14 хоног сунгах санал гараагүй. Энэ талаар яриагүй. Эрсдлийн үнэлгээг маргааш хэлэлцэж, энэ 7 хоногийн сүүлээр тодорхой шийдвэр гарна" гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг цахим хуудсаараа мэдээллээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг 

Холбоотой сэдвүүд

засгийн газар уок

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.