МҮХАҮТ-аас хөл  хорионы үеийн ААН-үүдийн нөхцөл байдлын судалгааны дүнг танилцуулж байна.

11 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд 3530 ААН, бизнес эрхлэгчдээс цахим судалгаа авчээ.

Уг судалгаа нь Ковид-19 вирусийн халдварыг хязгаарлах зорилгоор тогтоосон хатуу хөл хорионы дэглэм нь бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа нөхцөл байдлыг үнэлэх, тулгарч буй хүндрэл, цаашид шаардлагатай дэмжлэгийг тодорхойлох зорилготой юм.

Судалгаанд оролцсон ААН-үүдийн 72 хувь нь бизнесийн зээлтэй гэжээ. Хувиараа бизнес эрхлэгчдийн 67 хувь нь 50 сая хүртэлх төгрөгийн зээлтэй байна. Мөн тэдний 72 хувь нь борлуулалтын орлого 91 хувиас дээш хэмжээгээр буурсан гэж хариулжээ

Цар тахлын улмаас бизнес нь хумигдсан хувиараа бизнес эрхлэгчдийн 74 хувь нь цалин олгоогүй гэдгээ дурджээ. Дөнгөж 4 хувь нь цалингаа 100 хувь олгожээ.

Хөл хорионд аялал жуулчлал, барилга, хөнгөн үйлдвэрийн салбар covid-19 цар тахлын нөлөөнд хамгийн их өртөж, хүнд тусч буйг судалгаа харуулж байна.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин: 

Энэ судалгааг үзэхэд салбараа ангилаад боломжтой үйл ажиллагаа явуулах нь төрийн хамгийн үр дүнтэй шийдвэр юм. Цар тахлын нөлөө бизнесийн л бүхий л салбарт нөлөөлсөн. Энэ дундаас анх удаа хувиараа бизнес эрхлэгчидтэй хамтарсан судалгааг төдийлөн хийж байгаагүй. Энэ удаагийн судалгаанд хувиараа бизнес эрхлэгчдийг түлхүү оруулсан. Бусад улс орнууд бизнесээ ангилж янз бүрийн арга хэмжээ авч байна. Хувиараа бизнес эрхлэгчид маш олон ажлын байрыг бий болгодог учраас дэлхийн бараг бүх улс орнууд энэ тал дээр чиглэсэн арга хэмжээ авч анхаарал хандуулсан. Жишээ нь хувиараа бизнес эрхлэгчдэд шууд буцалтгүй тусламж олгох, ажлын байраа хадгалахад нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, зээлийн хүүг чөлөөлөх, төр хариуцах зэрэг арга хэмжээ авч байна. Манай улсын хувьд хувиараа бизнес эрхлэгч нарт хамгийн их тулгарч байгаа асуудал нь түрээсийн төлбөр гэж судалгаа харуулсан. Мөн үйл ажиллагаа явуулъя гэсэн ч, Монголбанк бодлогын хүүгээ бууруулсан ч банкууд эрсдэлээ тооцоод зээл гаргахгүй байна шүү дээ. Гадны жишгээс харахад төр нь энэ тал дээр оролцоотой хандаж байна.  Төр хувийн хэвшилдээ итгэл үзүүлэх цаг нь ирчихлээ.

Судалгананаас үзэхэд хэрвээ хөл хориог 12 дугаар сарын 1-нээс цааш 14 хоног сунгавал 7645 ажлын байр 152,900 ажлын байр, 3 сараар сунгавал нэмж 25,253 ажлын байр алга болж, тэр хэрээрээ иргэд цалин орлогогүй болох аюул тулж ирээд байна. Гэвч Засгийн газраас гаргасан шийдлүүд байгаа оносонгүй. Бизнес эрхлэгчид санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн багц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.