ХУНЧИ: Чи хэн ч биш байж болно, гэхдээ хичээвэл дэлхийд нэрээ дурсгаж чадна

Peak.mn
10 сарын 24, 2024

Өнөө цагт дэлхийн автомашины хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогчдын нэг болох "Хунчи" брэнд Монголд тун удахгүй...

Автомашины хөгжлийн түүхээс – HONGQI/ Xунчи

Чи хэн ч биш байж болно. Гэхдээ чи хичээвэл дэлхийд нэрээ дурсгаж чадна. 

Хунчи бол яг л ийм түүхийг туулсан брэнд. Тэр бол одоо аль хэдийнээ дэлхийн хөгжлийг түүчээлэгч, орчин үеийн чиг хандлагыг тодорхойлогч, хүний сэтгэл зүрхийг хөдөлгөгч, автомашины хөгжлийн хамгийн сүүлийн үеийн шилдэг загваруудын нэг болж чадсан. Тиймээс ч Хунчиг өөрийн болгон эзэмшихийг хүссэн мянга мянган хэрэглэгчид төрөн гарснаар түүнийг алдар хүндийн замд хөтөлжээ. 

ХУНЧИ БРЭНД ХЭРХЭН ТӨРСӨН БЭ?

HONGQI (монголоор ХУНЧИ) брэндийг танилцуулахад, Хятадын автомашины үйлдвэрлэлийн түүхийг хамтад нь дурдах хэрэгтэй болдог. Учир нь Хунчи брэнд нь Хятадын автомашины түүхэн дэх нэгэн томоохон үсрэлт гэж хэлж болно. Хятад улс анх машин үйлдвэрлэхээсээ өмнө машины эд ангиудыг зөвхөн угсардаг байжээ. Аажмаар машины эд ангиудыг нь өөрсдөө үйлдвэрлэдэг болж, улмаар Хятад улс түүхэндээ анх удаа бие даан машин үйлдвэрлэж үзсэн нь Хунчи брэнд болон хөгжсөн ажээ. 

Ийнхүү Хятадын хамгийн анхны Хунчи машин одоогоос 70 шахам жилийн өмнө автомашины салбарт хүч түрэн орж ирсэн түүхтэй. Хунчигийн анхны загвар 1958 оны наймдугаар сард таван удаагийн туршилтын үйлдвэрлэл, дахин дахин сайжруулсан дизайны дараа олноор үйлдвэрлэгдэж эхэлсэн байна. Энэ үеэс хойш Хунчи нь Зүүн Азийн уламжлалт соёлыг дэлхийн дэвшилтэт соёл, орчин үеийн шинжлэх ухааны ололт, технологийн дэвшилтэй хослуулсан өвөрмөц брэнд болон хөгжиж иржээ. 

Хамгийн анхны загвар "СА72"

ХУНЧИ БРЭНДИЙН АМЖИЛТЫН НУУЦ

Одоо Хунчи брэнд нь Хятадын хамгийн анхны автомашин үйлдвэрлэгч болох FAW группт харьяалагддаг. FAW групп нь олон улсын хамтын ажиллагаатай, дэлхийн өнцөг булан бүрд салбаруудтай, олон орнуудтай хамтарсан үйлдвэрүүдтэй, шинэ шинэ бизнесүүдийг төрүүлэн гаргадаг томоохон үйлдвэрлэлийн экосистемийг бүрдүүлэн ажилладаг. Нийт хөрөнгө нь 457.83 тэрбум юань. 

FAW групп нь олон улсад R&D хэмээх төлөвлөлтийн системийг бий болгож, 5.000 гаруй шилдэг технологичдыг нэгтгэн дэлхийн хэмжээнд R&D багийг зохион байгуулж чаджээ. Энэхүү R&D экосистем нь дэлхийн дөрвөн орны арван бүс нутгийг хамардаг. Эндээс хамгийн сүүлийн үеийн инновац, шинэ санаа, дизайны анхны загварууд төрөн гардаг. Тэд байгаль орчинд ээлтэй эрчим хүчний тээврийн хэрэгслүүдийг зохион бүтээж, хиймэл оюун ухаан, 5G сүлжээг бий болгож, цоо шинэ материал, процессын шинэчлэл, ухаалаг үйлдвэрлэл зэргийг сэтгэн бодож гаргадаг. FAW групп нь HONGQI, BESTUNE, JIEFANG брэндүүдийг төрүүлсэн.  

FAW групп

Хунчи дээд зэрэглэлийн автомашины брэнд болох хүртлээ 70 шахам жилийг туулахдаа хамтын хөгжилд тулгуурласан эв нэгдлийг эрхэмлэн иржээ. Тэд зөвхөн Хятадын шилдгүүдээс гадна олон улсын чадварлаг 5 мянга гаруй мэргэжилтнийг нэгтгэж чадсанаараа хүчирхэг болсон юм. 

Хунчи брэндийн хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөдөг бас нэгэн нууц нь автомашины загвар зохион бүтээгч Гилс Тейлортой салшгүй холбоотой. Тэр бол Английн алдарт тансаг зэрэглэлийн автомашин Rolls-Royce автомашины компанийн дизайны захирлаар ажиллаж байсан хүн юм. Тэр бол Хунчи брэндийг дэлхийн шилдэг технологи шингэсэн гайхалтай уран тансаг дизайны шийдэлтэй бүтээхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан хүн юм.

Автомашины загвар зохион бүтээгч Гилс Тейлор

Хунчи брэнд нь ийнхүү дэлхийн шилдэг дизайнеруудаар удирдуулан, чанарын өндөр стандарт бүхий үйлдвэрлэл, орчин үеийн дэвшилтэт технологийг хослуулсны ачаар дэлхийн тэргүүлэгч брэндүүдийн нэг болж чадсан байна.  

Одоо Хунчи брэнд нь Хятад, АНУ, Герман гэсэн 3 улсын 5 байршилд байрладаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна.  

ХУНЧИ БРЭНДИЙН МӨН ЧАНАР буюу ЛОГОНЫ УТГА УЧИР

Хятад хэлээр HONGQI гэдэг нь "Улаан туг" гэсэн утгатай. Хятадын уламжлалт соёл, түүх ёс заншлын бэлгэдэл, тансаг амьдралын хэв маяг, үндэстний бахархлын өв, нэр хүндийн ноён оргил бол ХУНЧИ брэнд болсон. 

ХУНЧИ брэнд нь „Улаан туг“ логогоороо түнэр харанхуйг зүсэгч галт цахилгааныг санагдуулж, ялгуусан алдар, ялан дийлэгчийн суу залийг илэрхийлдэг. Урдаа улаан тугаа намируулан хуй салхийг сөрөн давхих Хунчи нь хурд, хүч, тохь тухын дээд мэдрэмж, тансаг зэрэглэлийн бэлгэдэл юм. 

"Хунчи" брэндийн лого

Магадгүй түүнийг эзэмшихийг хүссэн хэрэглэгчдийн мэдрэмжийн туйл нь хөх тэнгэрт тултал, хөрст дэлхийг донсолготол өргөн уудмыг ноёлохыг хүссэн аархлыг төрүүлнэ.  Хунчигийн бусдаас ялгарах тод лого нь тус брэндийг бүрэн илэрхийлэх бүх зүйлийнх нь нэгдмэл нь  юм.

Сүүлийн үед Хятадын дотоодын хэрэглэгчдээс гадна бусад улс орнууд ч Хунчи брэндийн автомашиныг сонирхох хандлага нь эрс нэмэгджээ. 

ХУНЧИГ СОНГОХ ШАЛТГААН

#Байгальд ээлтэй технологийн шийдлүүд

Дэлхийн тансаг зэрэглэлийн автомашинуудтай харьцуулахад Хунчи брэнд хямд үнэтэй байдаг. Хэдий тийм боловч хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт, байгальд ээлтэй технологиудыг ашигладаг нь хэрэглэгчдийг татах шалтгаан болдог.

Сүүлийн үед олон улсын зах зээлд нийлүүлж буй цахилгаан автомашинууд нь дэлхийн автомашины чиг хандлагыг тодорхойлж байна. Хунчигийн тогтвортой хөгжлийн бодлого нь брэндийг урт удаан хугацаанд оршин тогтнох гол үндэс болдог. 

ЗурагТайлбар
"HS3" загвар









ЗурагТайлбар
"HS5" загвар





#Хамгийн орчин үеийн технологи, аюулгүй байдлын төгс хослол

Шинэлэг технологи бол Хунчигийн бусдаас ялгарах онцлог юм. Хунчи брэндийн “HS3”, “HS5” загваруудын асар том дэлгэц, навигаци ухаалаг гар утсыг нэгтгэсэн систем, өндөр чанартай дууны системтэй зэрэг нь бусад автомашинаас ялгарах хамгийн том давуу тал болдог. Энэхүү энтертайнмент систем холын аян замд таныг уйдаахгүй. Жолоочийн туслах ухаалаг удирдлагын систем нь таны аюулгүй байдлыг бүрэн хангаж чадна. Энэ нь эгнээ байр эзлэх, машин хоорондох зайг мэдрэх, анхааруулах чухал ач холбогдолтой юм.

#Цэлгэр уудам орон зай

Доторх зай нь цэлгэр, эрх чөлөөг мэдрүүлдэг. Урд, хойно хаана ч суусан танд тав тухыг мэдрүүлэх болно.

#Ухаалаг агааржуулалтын систем

Халуун, хүйтнийг ухаалгаар зохицуулах, мөн салон доторх агаарын бохирдлыг цэвэршүүлэх ухаалаг систем нь таныг аль ч улиралд машиндаа тав тухтай байх боломж олгоно. 

#Тансаг зэрэглэл, тaв тухын төгс хослол

Хунчиг Хятадын дээд зэрэглэлийн баячууд, өндөр албан тушаалтнууд унаж, баярын парадын жагсаалын тэргүүнд гангардаг байж. Энэ нь тэд Хунчигаар тансаглалаа харуулах бахархлаас нь гадна аюулгүй байдлаа түүнд даатгасан нь Хунчигийн технологийн дэвшлийн ололт амжилтуудад найдсаны тод илэрхийлэл нь юм.

ЗурагТайлбар
Хятадын үе үеийн удирдагчид Хунчиг унаж баярын жагсаал, парадад оролцдог. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин.


Хятадын үе үеийн удирдагчид Хунчиг унаж баярын жагсаал, парадад оролцдог байв.

Хятадын үе үеийн удирдагчид Хунчиг унаж баярын жагсаал, парадад оролцдог байв.


#Гоозүйн өндөр мэдрэмж

Хунчиг хамгийн хурцаар тодорхойлогч нь эр зориг, сүр хүчийг илэрхийлэх эрхэмсэг атлаа гоёмсог мэдрэмжийг илэрхийлэх түүний сэтгэл татам загвар дизайн нь юм. Тиймээс ч түүнийг эзэмших шуналыг эрхгүй хөдөлгөдөг нууц нь гэлтэй.  Хунчигийн салоны дотоод заслыг дээд зэрэглэлийн арьс, мод, метал ашиглан бүтээсэн нь тансаг мэдрэмжийг эрхгүй төрүүлдэг. Мөн салоны жижиг деталь бүрд гойд анхаарал хандуулан урласан нь Хятадын эртнээс ам дамжин ирсэн "хулхи, хурдан эвдэрнэ" гэсэн хуучны стилийг эвдэхийг хичээж, чанарын дээд зэрэглэлийг тогтоохыг эрмэлзэж буй нь харагддаг. 

Бүхээгийн болон салоны гоёмсог гэрэлтүүлэг, нарийн нягт оёдол бүхий сайн чанарын арьсан бүрээс, жолоодлогын хүрдний гарт мэдрэгдэх хэсгээс "гар үл гулгах зуурамтгай байдал" зэргийг нь яг л хэрэглэгчийн захиалгаар хийгдсэн мэт жижиг элемент бүртээ анхаарсан нь  "Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг Хунчи байлдан дагуулна" гэсэн философиор бүтээгдсэн мэт санагдана. 

ЗурагТайлбар
"HS3" загвар
"HS3" загварын урд талын салон
"HS3" загварын урд талын салон
"HS3" загварын хойд талын салон
ЗурагТайлбар
"HS5" загвар

"HS5" загварын урд талын салон
"HS5" загварын урд талын салон
"HS5" загварын хойд талын салон

ХУНЧИ БРЭНД МОНГОЛД

“Хунчи” брэнд тун удахгүй монгол харилцагчидтайгаа уулзах гэж байна. Тус брэндийн албан ёсны борлуулагчаар “Сайн Моторс” ХХК ажиллаж байгаа бөгөөд Хунчи брэндийг танилцуулах нээлтийн арга хэмжээ энэ сарын 26-нд буюу маргааш болно. Үйл ажиллагааны үеэр Хунчи брэндийг эзэмшигч FAW группийн төлөөлөгчид ирэх юм. 

Нээлтийн ажиллагаа 18 цагт эхэлнэ. Энэ үеэр "Сайн Моторс" ХХК-ийн зүгээс Хунчи брэндийн тансаг зэрэглэлийн автомашинуудыг онцгой үнээр авах боломжийг танд санал болгож байна. Онцгой урамшууллын талаарх мэдээллийг ЭНД дарж авна уу. 

Хунчи брэндийн албан ёсны пэйж хуудас: Hongqi - Sain motors

Арга хэмжээ болох байршил: БЗД, 1-р хороо, 12-р хороолол, Сансарын петровисын колонкын баруун талд Сайн Моторс ХХК

Холбогдох утас: 7010 3366


Холбоотой сэдвүүд

автомашин хунчи брэнд

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.