Б.Баясгалан
11 сарын 14, 2020
“Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар 11 дүгээр сарын 13-ны 06:00 цагаас 11 дүгээр сарын 14-ний 07:00 цагийн хооронд эргүүл хяналтын үүрэг гүйцэтгэсэн албан хаагчид 6564 иргэний явах чиглэл болон бичиг баримтыг шалгажээ.
Улмаар хүндэтгэх шалтгаангүй 432 иргэн, бага насны 9 хүүхдийг гэр лүү нь буцааж, амны хаалт зүүгээгүй 16 иргэнд шаардлага тавьж зүүлгэсэн. Мөн бичиг баримтгүй 271, согтуу 5, орон гэргүй 1 иргэнд хууль ёсны шаардлага тавьж ажиллалаа гэж МХЕГ-аас мэдээллээ.

гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал коронавирус мхег
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.