Саруулын Ариунжаргал
04 сарын 21, 2019
Солонгос гоо сайхны бүтээгдэхүүн гэхээр л хүмүүс шуурдаг нь нууц биш. Өнгөрсөн оны 3 дугаар сарын 19-нд Өмнөд Солонгосын Хүнс, эрүүл ахуйн төвөөс шалгалт хийгээд гоо сайхны дараах 13 бүтээгдэхүүнийг найрлагандаа хүний биед хортой төмөр их хэмжээгээр агуулж байгааг тогтоожээ. Тэдгээр бүтээгдэхүүнүүдийг худалдаалахыг хориглосон бөгөөд найрлагандаа зай хураагуур, будаг зэрэгт байдаг төмөр ихээр байжээ. Энэ нь хүний арьс, нүд, зүрхэнд муугаар нөлөөлдөг байна.
Мөн тухайн компанийнхан хэрэглэгч нараасаа уучлалт хүсэж худалдан авагчдын барааг сольж өгөхөө мэдэгджээ. Ингээд ямар ямар гоо сайхны бүтээгдэхүүн хүний биед хортойг хүргэе.
3CE: Бор өнгийн хөмсөгний харандаа
Aritaum: Өө дарагч, 1 болон 2 номерынх.
Шахмал өө дарагч 2.5 гр
Хар мангас: Өө дарагч
Etude House: AC Clean-Up Mild өө дарагч
Хөмсөгний харандаа: бор саарал өнгө
Makeheal: Хөмсөгний харандаа
Naked Slip хөмсөгний харандаа
Skeda: Homme Spot өө дарагч
Skinfood: Интоорын өнгөтэй уруул хүрээлэгч
XTM Style Homme: Эрэгтэйчүүдэд зориулсан өө дарагч
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.