"Хурд" хамтлаг өнөөдөр өглөө 9 цагаас эхлэн "Буцааж нэхэхгүй" хайр тоглолтоо шууд тоглон HDМонгол телевиз цацсан билээ.

3 цаг үргэлжилсэн энэхүү тоглолтын үеэр иргэд Улсын онцгой комисст сэтгэлийн хандив өргөсөн юм. Энэ үеэр нийт 238 сая 618 мянган төгрөг цугласан байна. Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан тус онлайн тоглолтоор цугларсан хандивыг шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор төрөөс хэрэгжүүлж буй арга хэмжээнд зориулан Улсын онцгой комисст хандивлах юм


Урлагийнхны хандивын аяныг “Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандах гэр бүл, найз нөхдийнхөө хамт эхлүүлж, 30 сая төгрөг хандивласан юм. Дараа нь Монгол Улсын гавьяат жүжигчин М.Баярмагнай Япон улсад үйлдвэрлэсэн, халдвар хамгаалалтын, нэг удаагийн 10 мянган бээлийг ЭМЯ-нд хандивлаад буй.