Б.Баясгалан
09 сарын 18, 2019
Монголын анхны тууш зам болох Улаанбаатар хот - Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон 32 км урттай замыг өчигдөр нээсэн.
Уг Тууш зам нь “Яармагийн товчоо - Айцын даваа - Түргэний гүүр - Бөхөгийн хөтөл -Хөшигийн хөндий” гэсэн чиглэлтэй бөгөөд цааш үргэлжлэн Зуунмод, Мандалговийн автозамтай нийлдэг.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.31. “тууш зам” гэж эсрэг хөдөлгөөний зорчих хэсгүүд нь хоорондоо тусгаарлах зурвас, эсхүл замын хашилтаар зааглагдсан бөгөөд бусад зам болон явган хүний зам, унадаг дугуйн зам, мөн төмөр замтай нэг түвшинд огтлолцоогүй, 5.1 тэмдэг бүхий замыг хэлнэ.

Тууш замд дараах хөдөлгөөнийг хориглоно:

Тууш замд дараах үйлдлийг хориглоно:

Тууш замын хурд
Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг Замын хөдөлгөөний дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.
Тээврийн хэрэгслийн хурдыг тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглох бөгөөд дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна:


Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.