Хотын захирагч С.Амарсайханаар ахлуулсан нийслэлийн удирдлагууд өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто замын барих төсөл дээр ажиллаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэлээ. 

Энэ үеэр тус төслийн зохицуулагч Ц.Түмэнбаяр Замын ажил 99.75 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Барилгын ажлууд дууссан. Гүүр, хоолой, тэмдэг тэмдэглэгээ бүгд бэлэн болсон. Нийт 32.2 км зам нь зургаан гүүртэй, 48 хоолойтой. Өнөөдрийн байдлаар жижиг заслын ажлууд хийгдэж байна. Улсын комисс ажиллуулахаар салбарын яаманд хандаад байна. Төслийн гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын IV товчоо компани, туслан гүйцэтгэгчээр Монголын гурван компани ажилласан” хэмээн төслийн зохицуулагч Ц.Түмэнбаяр ярилаа.

Тус хурдны замын хувьд Нисэх Яармагийн уулзвараас эхлэн Хөшигийн хөндий хүртэл үргэлжлэх бөгөөд буцаж эргэх, замаас гарах боломж байхгүй тул нэгэнт тус замыг сонгосон бол шинэ нисэх буудал хүрч эргэх боломжтой юм.


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс