Сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнэ зөвлөж байна.

Яагаад эрэгтэй хүүхдэд анхаарал хандуулах ёстой вэ?

Маш олон  гэр бүлийн харилцааг харж байхад миний хамгийн сэтгэл өвддөг зүйл бол эрэгтэй хүүхэд билээ.

Ялангуяа дүү нь эсвэл ах эгч нь эмэгтэй хүүхэд байвал эрэгтэй хүүхэд яаж ийгээд л дарагдаж байдаг. Мэдээж аав ээж энэ харилцаагаа анзаардаггүй. Магадгүй эр хүн хатуу хөтүү өсөх хэрэгтэй гэж боддог байх. Тийм биш шүү. Хүүгээ дээдлэн хүндэл. Гэхдээ хэтрүүлж болохгүй шүү. Маш тэнцвэртэйгээр баланслаарай.

Сайн анзаарах юм бол хайр халамж дутмаг, эр зориггүй, сэтгэл гундуу, харц нь хоосон байх нь олонтой. Бид эр нөхрөөсөө юу хүсдэг билээ. Тэгвэл эрэгтэй хүүхдээ ирээдүйд бэлтгэх нь чухал.

Эхнэрийнхээ харцанд дальдчин, хувийн орон зай байхгүй, өөрийгөө хайрлаж мэддэггүй, хүндлэл хүлээж чаддаггүй, сэтгэл мэдрэмжээ хувааж гадагшлуулдаггүй ийм л эр нөхөр байгаасай гэж хүсээгүй бол хүүгээ сайн хайрлаарай. 

Хүүдээ амьдрал зааж өг. Хүүтэйгээ сайн харилц. Сайхан хоол хийж өг. Болзоонд урь. Сайн мууг зааж өг.

Хүүгээ уйлахаар нь сайн уйлуул, тэвэр, хайрла, бусдаас бүү ялга.