Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн парк тавдугаар сарын 3-нд албан ёсоор нээлтээ хийх гэж байна. Нээлтийн үеэр багачуудад зориулсан хүүхэлдэйн жүжиг, биет жүжиг, циркийн үзүүлбэр зэрэг тайзны хөтөлбөр бэлтгэжээ. Мөн тус өдөр бүх тоглоомууд 50 хувийн хямдралтай үнээр үйлчлэх аж.

ҮСАХ-ийн Найдвартай ажиллагааны албанаас тоглоомуудыг аюулгүй байдлыг сайтар хангасан бөгөөд техникийн засвар үйлчилгээг хийсэн хэмээн мэдэгдлээ. Харин "Сансрын хөлөг" тоглоомыг хүүхэд гэмтээсэн гэх шалтгаанаар акталжээ.

Түүнчлэн цаг агаарын нөхцлөөс шалтгаалан тойрог зам /галзуу хулгана/ болон усан завийг одоогоор ажиллуулахгүй юм байна.