Хүүхдийн парк маргаашаас буюу долоодугаар сарын 24-нөөс эхлэн өдөр бүр 10:00-22:00 цаг хүртэл ажиллаж эхлэхээр болжээ.

Нийслэлийн онцгой комиссоос тавьж буй шаардлагын дагуу паркаар зөвхөн 6 наснаас дээш насны хүмүүс үйлчлүүлэх бөгөөд насанд хүрсэн хүмүүс вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон байх ёстой гэсэн шаардлагыг тавьж буй юм.

Иргэд та бүхний халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлаж, маск зүүж, хүн хоорондын зайг баримтлан үйлчлүүлэхийг зөвлөж байна.