"НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД-ХАМТДАА ШАЛГАЯ, ХАМГААЛЪЯ" аян Сонгинохайрхан дүүрэгт эхэллээ

Н.Жавхлан
04 сарын 03, 2024

Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд "Нийслэлийн хаврын цэвэрлэгээ"-г 2024 оны 04 дүгээр сарын 1-15-ны хооронд зохион байгуулж байгаатай холбогдуулан их цэвэрлэгээний үеэр эцэг эх, асран хамгаалагч, төр, төрийн бус, аж ахуй нэгж байгууллагын албан хаагч та бүхэн хүүхдийн орчны  эрсдэлийг давхар үнэлж, гарсан зөрчлийг холбогдох газруудад мэдээлж, эрсдэлийг арилгах арга хэмжээг авч ажиллана уу.

Доорх QR  кодыг уншуулж өөрийн гэр орон, оршин суугаа хороо, байгууллагын дотоод, гадаад орчны эрсдэлийн үнэлгээг хийнэ үү. 

1. Эцэг эхчүүдээ та өөрийн гэрийг хүүхдэдээ хэр ээлтэй гэдгийг үнэлж, хүүхдийн аюулгүй байдлыг хангасан эсэхийг үнэлэх линк https://forms.gle/nf7pAzGgphQjPT6y6 

2. Амьдарч буй орчин, оршин суугаа газрын аюулгүй байдал болон хүүхдийг гэрээс сургууль, цэцэрлэг хүрэх зам, орчны аюулгүй байдлыг үнэлэх линк

 https://forms.gle/7aJsab4kti28PcSF7

3. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн байгууллагад хамаарах гадаад болон дотоод орчинд үнэлгээ хийх линк

 https://forms.gle/m3DXHYpp8CVhN8mV6

Холбоотой сэдвүүд

сонгинохайрхан хүүхэд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.