МХЕГ-аас “Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” нэрийн дор өрнүүллээ. 

Өнгөрсөн сарын нэгнээс 5 сарын 15-ныг хүртэл үргэлжилсэн уг аянаар зөвхөн Хэрлэн голын дагуугаас л гэхэд 473 малын сэг зэм, 2118.4 тонн хог хаягдлыг цэвэрлүүлсэн байна. 

Үүний зэрэгцээ ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийн, ойн түймрээс сэргийлэх, хориотой үед ан агнуур агнахгүй байх талаар зөвлөмж сэрэмжлүүлгийг өгч ажиллажээ. Энэхүү шалгалтын явцад 23 зөрчил илрүүлэн, ан агнуурын хориотой үед агнасан 2 цагаан зээр, 626 ширхэг загасыг хураан авсан байна.