Цэдэнбалын Цэрэндолгор
09 сарын 06, 2017
Бөөрний хурц болон архаг дутагдалтай иргэдийн бөөр орлуулах-гемодиализ эмчилгээний зардлыг жил бүр улсын төсөвт тусгаж байгаа билээ. Гэсэн хэдий ч аппаратын хүрэлцээ хангалтгүй байгаа учраас Хөдөлмөр нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар энэ төрлийн үйлчилгээг үзүүлдэг хувийн долоон эмнэлэгтэй даатгалын гэрээ байгуулсан байна. Энэхүү ажилд төсвөөс 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилт гарган хувийн эмнэлэгт олгохоор төсөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар бөөр орлуулах гемодиализын эмчилгээ хийлгэх шаардлагатай 600 орчим хүн байгаа бөгөөд өдөрт 2-3 хүн шинээр оношлогдож байгааг мэргэжлийн байгууллага гаргасан байдаг. Эмчилгээний заалтаар бол нэг хүн долоо хоногт гурван удаа эмчилгээнд орох ёстой аж. Иргэд нэг удаа гемодиализын эмчилгээ хийлгэхэд хувийн эмнэлэгт 100-120 мянган төгрөгийн төлбөр төлдөг бөгөөд жилд дунджаар 20 орчим сая төгрөг зарцуулдаг байна. Эдгээр эмнэлэгтэй даатгалын гэрээтэй ажилласнаар бөөрний дутагдалтай хүмүүс улсын эмнэлэгийн урт дараалалд зогсохгүйгээр хувийн эмнэлэгт хямд зардлаар эмчлүүлэх боломж олдож байгаа юм.
Гемодиализ эмчилгээний даатгалын гэрээ байгуулсан эмнэлэгүүд
-Агапе
-Асию
-Интермед
-Киднейкер
-Люксдиализ
-Улаанбаатармед
-Эрин
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [197.211.63.101] ・ 2024.12.25 Хариулах
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)