Өнөөдөр Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока болон Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд нар Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд “Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын цэцэрлэгийн өргөтгөлийн төсөл” болон “Хөвсгөл аймгийн Тариалан сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны засварын төсөл”-ийг хэрэгжүүлэх 2 гэрээнд гарын үсэг зурав.

Дээрх буцалтгүй тусламжийн 2 төслийн нийт дүн 152,807 ам доллар буюу 391,800,005 төгрөг болж байна. Энэхүү төсөл нь 2018 оны Япон улсын санхүүгийн жилд “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр"-ийн хүрээнд хэрэгжүүлэх буй 7 болон 8 дахь төсөл бөгөөд нийт дүн 528,280 ам доллар буюу 1,260,874,850 юм.

“Өвсний үндэс” хөтөлбөрийн Монгол улсад 1990 онд анх хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 531 төсөл хэрэгжээд байна.