peak.mn
11 сарын 12, 2018
Хятад улс 2025 он хүртэл цаг уурын есөн хиймэл дагуулыг нэмж хөөргөхөөр төлөвлөж байна. Холбогдох төлөвлөөг Хятадын Цаг уурын удирдах газрын дарга Лю Ямин Сычуань мужийн Чэнду хотод болсон тус улсын цаг уурын "Фэн-юнь" хиймэл дагуулын хөтөлбөрийг хөгжүүлэх салбарын олон улсын бага хурлын үеэр танилцуулсан тухай мэдээллийн "Жунго синь вэнь шэ” цахим хуудас мэдээлжээ.
Лю Яминий хэлснээр, Хятадын Цаг уурын удирдах газар Үндэсний сансрын газартай хамтран цаг уурын хиймэл дагуулуудыг бүтээх, сансарт хүргэх арга зам болон тойрог замд ажиллаж буй төхөөрөмжүүдийн удирдлагын системийг сайжруулахад гаргаж буй хүчин чармайлтаа нэмэгдүүлж байгаа аж.
Одоогийн байдлаар хятадууд "Фэн-юнь" загварын 17 хиймэл дагуул хөөргөсний найм нь тухайн тойрог замдаа ажиллаж байгаа юм. Эдгээр хиймэл дагуулаас ирж буй мэдээллийг Дэлхийн цаг уурын байгууллага, 93 орон болон бүс нутаг, Хятад дахь 2500 хэрэглэгч ашигладаг байна.
Алсаас тандалт хийдэг "Фэн-юнь" цаг уурын хиймэл дагуулуудыг Хятад улс 1988 оноос хойш хөөргөж байгаа юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS.ru
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.