БНХАУ-ын олон сая иргэн маргаан дагуулсан нийгмийн кредит системийн сөрөг үр дагаварыг мэдэрч эхэлжээ. 

Association press-ийн мэдээлснээр БНХАУ-ын засгийн газар 2018 онд 17.8 сая иргэнийхээ онгоцны тийз худалдаж авах эрхийг нь цуцалжээ. Энэ нь тухайн иргэд удаа дараа зөрчил гаргасны хариу шийтгэл аж. Зарим иргэн торгуулиа төлөөгүйгээс тус шийтгэлийг амсжээ. Уг системийг шүүмжлэгчид “Хар Толь” хэмээх киноны хэсгийн хэрэг явдалтай төстэй, иргэдийг “нийгмийн кредит” дээр тулгуурлан ангилсан,  мөн иргэдийг нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх зорилготой хэмээн үзэж шүүмжилж байна.


2020 он гэхэд энэ системийг улс даяар хэрэгжүүлэхээр зэхэж байгаа аж. Оноог тогтоох аргачлал нь тодорхойгүй хэвээр байгаа ч интернетэд худал мэдээлэл тараах, хэт олон видео тоглоом худалдан авах, нохойгоо гинжгүй авч явах зэрэг зөрчлүүдийг багтаажээ.

Хоёрдугаар сарын 15-нд Хятадын засгийн газар 169 “ноцтой хүндлэл алдсан” иргэнийг онгоц, галт тэргээр жилийн турш зорчихыг нь хоригложээ. Энэ жагсаалт нь "Кредит Хятад" сайтад олон нийтэд нээлттэй байгаа бөгөөд уг нийгмийн кредит мэдээллийн санг эзэмшдэг Үндэсний Хөгжил, Шинэчлэлийн Комиссоос (NDRC) тус вебсайтыг дэмждэг байна.

Иргэдийн олон буруу үйлдлийг хориглосон байна. Үүнд нислэгийн дундуур өдөөн хатгалагаа явуулсан, онгоцны буудлын аюулгүй байдлын шалганаар нэвтрэхдээ асаагуур авч орсон, өндөр хурдны галт тэргэнд тамхи татсан гэх мэт зөрчлүүдийг нэрлэжээ. 

Өмнөд Хятадын Өглөөний Постын мэдээлснээр засгийн газар анх удаа тус нэрийн жагсаалтыг улс даяар хэвлэн гаргасан байна.

Үүний зэрэгцээ, хар жагсаалтад орсон компаниуд засгийн газрын гэрээ, банкны зээл авах эрхээ алдах болно. Өнгөрсөн жил бүртгэгдсэн гэмт хэрэгт татвар төлөөгүй, хуурамч зар сурталчилгаа тараасан, эмийн аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн зэрэг зөрчлүүд багтжээ. 

Одоогийн байдлаар хэдэн иргэн сошиал кредит системийн идэвхитэй бүсэд амьдарч байгаа нь тодорхойгүй ч царай таних, бусад мэдээлэл цуглуулах системийг тогтмол сайжруулсаар байгаа аж. 

2018 оны эхэн үеийн мэдээгээр, Шинжааны автономит бүсийн Уйгар үндэсний 11 сая иргэнийг “Бүх бие махбодийн” үзлэгт хамруулсан ба ДНХ болон бусад биометрийн өгөгдлүүд, хурууны хээ, цусны бүлгийн мэдээлэл зэргийг цуглуулсан гэж мэдэгджээ.

Энэхүү хөтөлбөр нь гадаадын технологид тулгуурладаг байсан аж. Өнгөрсөн долоо хоногт Массачусеттс мужид байрлах компани нь Шинжанд генетикийн дарааллын үйлчилгээ, борлуулалт үзүүлэхээ больсон тухай AP News мэдээлжээ.


Эх сурвалж: https://nextshark.com