Хятадаас Монголд ирэх гадаадын иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй дэглэм хэвээр үргэлжилнэ

Б.Баясгалан
02 сарын 20, 2020

Шинэ коронавирусын дэгдэлтийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 2020 оны гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгасан.

Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгаснаар Монгол Улс, БНХАУ-ын хилийн агаарын зам, төмөр зам, автозамын боомтоор Хятад руу зорчих Монгол иргэд, Хятадаас Монголд ирэх гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг улсын хилээр нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосон дэглэм хэвээр үргэлжилнэ.  

Ачаа, тээвэр, экспорт, импортын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг Улсын онцгой комиссын мэдээлэл, цаг үеийн байдлыг харгалзан тухай бүрт нь шийдвэрлэж ажиллахаар болов.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.