Хятад руу явахдаа юан бэлнээр нь авч явбал үйлчлэх болов уу, тэнд  тооцоогоо хэрхэн хялбараар хийх вэ?

Аялж, ажлаа амжуулахаар Хятад орныг зорьж байгаа хүмүүс энэ асуултыг хамгийн их асуудаг. Дөнгөж саяхан Хятадаар хөндлөн гулд аялаад ирсэн хүний хувьд зөвлөхөд энэ улсад бэлэн мөнгө байтугай картаар ч төлбөр тооцоо хийдэг үе ард үлджээ.

Гар утсаараа л бүхий л төлбөр тооцоо хийх тул бэлэн мөнгө сарвайвал бараг л гайхаж авч байна. Бид үнэндээ Хятадын талаар мэддэг юм шиг боловч зарим мэддэггүй зүйл олон байдаг юм билээ. Иймээс энэ удаа зөвхөн Хятадад яагаад бэлэн мөнгөтэй явж болохгүй вэ гэсэн гурван шалтгааныг дурдъя.


Хятадад зорчихдоо 5000 ам.доллараас дээш бэлэн мөнгөтэй бол торгуулдаг гэдгийг мэдэх үү

БНХАУ-д зорчих иргэдэд анхаарах өөр нэг асуудлын нэг нь хилээр нэвтрэх үед биедээ авч явахыг зөвшөөрсөн валютын хэмжээ юм. Тус улсын хилээр 20.000 юань буюу 5000 хүртэл ам долларыг биедээ авч орохыг зөвшөөрдөг. 

Хэрэв энэ журмыг зөрчсөн тохиолдолд мөнгийг хураан гарал үүслийг ажлын 5 хоногт багтаан шалгаж, мөнгөн дүнгийн 9 хувьтай тэнцэх хэмжээний валютаар торгоно.

Энэ улсын хууль дүрэм хэр хатууг энд тайлбарлах нь илүүц биз ээ. Иймээс та Хятад улс руу аялах бол бэлэн мөнгөтэй явна гэж санах ч хэрэггүй. 

Авч явлаа ч ихэнх дэлгүүр, үйлчилгээний байгууллагууд QR аар л тооцоо хийх тул хариулт мөнгөний эрэлд гардаг юм билээ. Яг үнэндээ хүний нутагт бэлэн мөнгө “хариулж” халаасаа үе үе шалгаж тэмтэрч явах шиг ядаргааны ажил ч алга.  Гэхдээ санаа зоволтгүй, яг энэ асуудлыг манай залуус шийдсэн цогц үйлчилгээг нэвтрүүлсэн Hipay апп юм.

Хятад иргэдийн дижитал амьдралын хэв маягийн салшгүй нэг хэсэг нь Alipay болжээ.Харин Alipay-ийн албан ёсны түнш Hipayюм билээ.


Олон улсын карт авч явсан ч хэргээ гаргасангүй

Дэлхий дээрх нийт мөнгөний дөрвөн хувийг бидний мэддэг хэвлэмэл цаасан мөнгө эзэлдэг. Бусад нь электрон мөнгө. Энэ нь мөнгө сервер дээрх дата гэсэн болсныг илэрхийлнэ. Хятад улсын хувьд ирээдүйд цаасан мөнгийг халахаар шийдсэн, утгаараа дижитал үндэстэн болохоор зорьж яваа нь бүхий л зүйлээс ажиглагдана. 

Зарим тохиолдолд  томоохон худалдааны төвөөс бусад газар олон улсын карт уншигч төхөөрөмж бараг л байдаггүй. 

Тэгэхээр халаас дүүрэн мөнгөтэй, кардтай байлаа ч яг цагаа тулбал тооцоогоо төлөхөд хүндрэлтэй учирна л гэсэн үг.

Цаашлаад онгоцны тийз, галт тэрэгний тасалбар захиалах, метрогоор зорчих зэрэгт зэрэг дээр тооцоогоо картаар хийж болох ч захиалж, аяллаа бүрэн төлөвлөхөд тун төвөгтэй.

Тийм  учраас л Хятад руу аялах бол Hipay-тэй аялахыг зөвлөнө. Тооцоогоо ч асуудалгүй хийчихнэ, аяллаа ч амархан төлөвлөчихнө. Гар утасныхаа QR кодыг ганц ширвүүлээд л болох нь тэр. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг шиг гар утсаараа л тооцоо хийлээ, энэ өдрүүдэд.

Hipay гэж юу юм бэ гэж үү?

Бүх банкны ямар ч төрлийн картыг холбон гүйлгээ хийж болох дижитал хэтэвч юм. Та аппаараа ороод аль ч дансаа холбох боломжтой. 

Хятад улсаар зорчихдоо бүх төрлийн төлбөр тооцоогоо “Hipay” аппликейшнаар дамжуулан өөрийн QR кодыг уншуулан төлбөрөө төлөх боломжтой.

Зөвлөхөд Хятадад юм чинь гээд авсан зүйлийнхээ баримтандаа бүү хайнга хандаарай. Таксинд эд зүйлсээ мартсан бол таны баримтаараа мөшгөж хаясан зүйлээ олж авах боломжтой байдаг юм шүү.


Хятадад монголд ажилладаг апп-уудтайгаа аялах боломжтой

"Google"-ээс эхлэн фэйсбүүк, твиттер зэрэг олон нийтийн нийгмийн сүлжээ Хятадад ажилладаггүй гэдгийг олон хүн мэдэх байх. Ажил амьдралаа эдгээр нийгмийн сүлжээгээр зохицуулаад сурчихсан манайхны хувьд хэд хоног сураг алдардаг билээ.

Харин Hipay аппликэйшнтэй байхад Хятадад VPN шаардлагагүй фэйсбүүк, инстаграм бүгд ажилладаг юм билээ.

Гар утсаараа тооцоогоо хийчихнэ, дататай бол орчуулгын апп ашиглаад хятадаар ойлголцчихно. Асуудал алга даа, Hipayтэй байхад…Гол нь явахаасаа өмнө татаж гар утасандаа ирсэн мэдээллээ баталгаажуулаарай л гэж зөвлөх байна.