Хятадад мукбангийг хориглоно

Х.Оргил
08 сарын 21, 2020

10 жилийн өмнө Солонгост эхэлсэн камерын өмнө хоол идэж үзүүлдэг мукбанг тренд өнөөдөр Ази даяар тархсан билээ. Тэгвэл Хятад улс уг трендийг хориглож магадгүй байна. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жин Пин хоол хүнсний хаягдалтай тэмцэхийг уриалсанаас эхэлсэн байна.

АНУ-тай хийж байгаа худалдааны дайн үргэлжилж, хөдөө аж ахуйн гол ургац үерт автсан нь Хятадад хоол хүнсний хомсдол бий болгоод байна. Дээрээс нь коронавирусын цар тахлын үед хүнсний хаягдал асуудал болоод байгаа аж. Иймээс Ерөнхийлөгч Ши Жин Пиний "Цэвэр таваг" компанит аян зарлахад хүргэжээ.

Төрийн хэвлэл мэдээллийн CCTV телевизээр хоолны шоу үзүүлбэрийг шүүмжилж эхэлсэн байна. Дараа нь нийгмийн сүлжээний компаниуд иймэрхүү үзүүлбэр эхлэхийн өмнө "хүнсээ хэмнэ", "зөв зохистой хооллоорой", "хүнсний хаягдлаас татгалзья" гэсэн анхааруулга мессежийг гаргадаг болсон байна. Хятададын мукбангчид үзүүлбэрийн үеэрээ "дахин халааж идсэн хоол бүр илүү амттай байдаг шүү" гэх мэт үг хэллэг хэлэх болсон байна.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.