Хятадын хүн амын дундаж наслалт ихээхэн өсжээ

БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улсын хүн амын дундаж наслалт 1949 оноос хойш 42 жилээр өссөн тухай тус улсын Үндэсний эрүүл мэндийн комиссоос гаргасан статистикийн тайланд мэдээлжээ.


Хүн амын дундаж наслалт 1949 онд 35 байсан бол 2018 онд 77 хүрч нэмэгдсэн байна. Энэхүү үзүүлэлт сүүлийн жилүүдэд улам бүр нэмэгдсээр байгаа бөгөөд 2015 онд 76.34, 2016 онд 76.5, 2017 онд 76.7 хүрсэн бол 2018 онд 77 болжээ. 


Үүнээс гадна нярайн эндэгдлийн түвшин 1000 амьд төрөлтөд 2017-2018 онд 6.8-6.1 хувьд хүрч буурсан бол эхийн эндэгдлийн үзүүлэлт 100000 төрөлтөд 19.6-18.3 хувьд хүрсэн байна. 



Анагаахын салбарт хийж буй шинэчлэлийн хүрээнд анхан шатны эмнэлгийн байгууллагад хандах хүмүүсийн тоо нэмэгдэж, эмнэлгийн салбарын ажилтнуудын тоо өссөнийг уг тайланд онцлон тэмдэглэсэн байжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

наслалт хятад

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.