Б.Баясгалан
12 сарын 01, 2018
Хятадын Ардын банк тус улсын мөнгөн тэмдэгт болох юанийг хэвлэн гаргасны70 жилийн ойд зориулж шинээр зоосон болон цаасан дурсгалын мөнгөн тэмдэгт гаргаж буйгаа мэдэгдлээ.
Тодруулбал, 50 юанийн цаасан дэвсгэрт гаргаж буй бөгөөд тус мөнгөн тэмдэгт нь улбар шар өнгөтэй, нүүрэн талд нь модны жилийн цариг болон эхний таван удаагийн цаасан мөнгөн тэмдэгт хэвлэлтийн /юанийн/ хэсгээс төлөөлөл болгон оруулсан бол ар талд нь Хятадын Ардын банкны одоогийн болон хуучин байр, мандарваа цэцэг, анхны хэвлэлтийн зарлал болон хотын барилгууд зэрэг зүйлүүд дүрсэлжээ.
Мөн тус 50 юанийн цаасан тэмдэгтийг 120 сая ширхэгийг хэвлэн тараах бөгөөд одоо хэрэглэж буй 50 юанийн дэвсгэрттэй үнэ цэнийн хувьд ижил байх юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.89.189] ・ 2022.06.02 Хариулах
Хятад хүүхдийн мах ИДЭДЭГ БОЛ ВУУ
Зочин [202.126.89.189] ・ 2022.06.02 Хариулах
Би хятад мөнгө хэрэглэ үзэмжээр Байна
Санал болгох
1 Олимпиадад л сайн оролцдог биш олон хүүхдийг зөв замд хөтөлдөг, хайр дүүрэн багш байхыг хүсдэг
2 А.Өлзийдэлгэр: Бонд бол мөнгөө өсгөх эрсдэлгүй бодит боломж гэдгийг хүмүүс мэддэггүй
3 Х.Үүрийнтуяа: “Ирээдүйгээ өөрчлөхөд минь та хамт байх хэрэгтэй байна” гэсэн захианаас үргэлжлүүлж багшлах урам зориг авсан
4 Тогтвортой байдлын төлөөх үйл хэргийн боловсролыг хэлэлцэж байна
5 Люксембургийн хөрөнгийн биржид Голомт банк ХК-ийн анхны ногоон, нийгмийн бонд бүртгэгдлээ