Ким Кардашиан крипто зах зээлийн бүтээгдэхүүн койн сурталчлсан ч үүнийгээ олон нийтэд зарлан мэдэгдээгүйнхээ төлөө 1.26 сая ам.доллараар торгуульжээ. Мөн цаашид гурван жилийн туршид крипто валютыг сурталчлахгүй байхаар болсон ажээ.

SEC-ийн дарга Гари Генслер мэдэгдэлдээ "Алдартай хүмүүс хөрөнгө оруулалтын боломж, тэр дундаа койныг дэмжих болсон. Гэвч эдгээр хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн нь бүх хүмүүст тохиромжтой, эрсдэлгүй гэсэн үг биш гэдгийг сануулж байна." гэжээ.

Мөн цаашид алдартнууд үнэт цаасанд хөрөнгө оруулахыг дэмжихдээ хэзээ, хэдий хэмжээний урамшуулал авч байгаагаа олон нийтэд хууль ёсны дагуу ил болгох ёстойг анхааруулсан байна.