Холимог гардан тулааны UFC 229 тэмцээн Лас Вегасын T-Mobile дэвжээнд болж өндөрлөлөө. 

Энэ удаагийн тулаанд Оросын Хабиб Нурмагомедов домогт Конор Макгрегортой хүч үзсэн юм. 

Хабиб Нурмагомедов олны анхаарлыг татсан тулаанд ялалт байгуулсан ч Конор МакГрегорын дасгалжуулагч руу дайрч үймээн дэгдээжээ. Үүнээс болж дэвжээний гадна дотногүй үймээн өрнөсөн байна. Энэ завсараар нэгэн үзэгч Конор МакГрегорыг цохиж ч амжсан ажээ. Түүний талаар барууны сайтуудад Конор Макгрегор хүндэтгэлийг эрхэмлэдэг, харин Хабиб Нурмагомедов хүндэтгэл хүлээж авах ёс суртахуун байсангүй хэмээн бичсэн байна.

Үймээн дэгдээсэн Нурмагомедовын хөгжөөн дэмжигчдийг цагдаа нар баривчилсан Макгрегор гомдолгүй гэдгээ баталсны дараа суллаж явуулсан байна. Уг тулааны дараа Дана Уайт Хабиб Нурмагомедовыг дахиж UFC-ийн дэвжээнд гаргахгүй хэмээн мэдэгдсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж эхэллээ. 

Өмнө нь UFC 223 тэмцээний өмнөхөн зочид буудлын коридорт Нурмагомедов, Макгрегорын багийн өөр нэг гишүүн Артём Лобовыг хоргоож дээрэлхсэн удаатай. Энэ нь явдал өнөөдрийн тулааныг ийнхүү үймүүлэх шалтгааны нэг болсон бололтой.

Хабиб Нурмагомедов ОХУ-ын бүрэлдэхүүн дэх Дагестаны уугуул юм. Байлдааны самбогийн дэлхийн хоёр ч удаагийн аварга аж. Багаасаа аавыгаа дагаж байлдааны самбогоор хичээллэж эхэлсэн түүхтэй. Өдгөө ч түүний аав байлдааны самбогийн Дагестаны шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилладаг, ОХУ-ын гавьяат тамирчин юм.

Үймээн:


Фото: